Friday, August 15, 2008

Цагдаа нарын аллага үйлдсэн баримт

2008 оны 7 дугаар сарын 2-нд Монгол улсад онц байдал тогтоосон шөнө жирийн 4-н иргэн буудуулан амь насаа алдсан билээ. Энэхүү аллагын үйлдсэн гэмт этгээдүүд одоо болтол бүрэн тогтоогдохгүй байна. Харин энэхүү үйлдлийг төрийн цагдаа нар гүйцэтгэсэн байж болохыг доорхи бичлэг харуулж байна. Энэхүү бичлэгээс илүү чанартай бичлэг, баримт байх аваас monirgen@gmail.com хаягаар хандаж энэхүү хуудсанд байрлуулан олон нийтэд хүргэх боломжтой. Иргэдийн дунд баривчилгааны улмаас айдас бий болсноос иймэрхүү баримтыг гаргаж ирэхээс эмээж байгаа хандлага байгаа тул тухайн иргэн хувийн нууцлалыг хадгалж мэдээлэлыг илгээх, интернетийн чөлөөт видеоны хуудсанд (http://video.google.com, http://jp.youtube.com) байрлуулаад мэдэгдэх аргаар хандах боломжтой болно.Иргэн та санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, санал асуулгад оролцож энэхүү хуудсыг төгс болоход хувь нэмрээ хандивлана уу!!!







Friday, August 1, 2008

Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газрын дэд дарга Б.Чойжилсүрэнг төрийн албанаас чөлөөлье!


Иргэдээ! Ийм үйлдэл хийж байгаа хүн Монгол улсын төрийн албанд тохирохгүй гэдэгтэй санал нэгтэй байгаа бол интернет шаардах хуудас бүтээж Монголын хэвлэл мэдээлэлээр цацаж, энэхүү хариуцлагагүй төрийн албан хаагчид хариуцлага хүлээлгэе!

Иргэн та санал бодлоо чөлөөтэй илэрхийлэн бичих боломжтой! Санал хураалтанд оролцоод боломжтой бол тодорхой санал бодлоо бичиж үлдээх нь үндсэндээ интернет шаардах хуудас бүтээхэд та гар бие оролцож байна гэсэн үг! Ялангуяа энэ хүнийг төрийн албанд тэнцэнэ гэж санал өгч байгаа иргэн ямар үнэдэслэлтэйгээ бичихгүй бол Чойжилсүрэнгийн тойрон хүрээлэгч, гар хөл болсон нэгний санал байна гэж үзэхэд хүргэнэ гэдгийг анхаарна уу!